2019 оны 4-р сараас Японд ѳндѳр цалинтай, 3-5н жил ажиллах боломжтой ТОКҮТЭЙ ГИНОО (тусгай ур чадварын ажилтны) шалгалт эхлэхээр тѳлѳвлѳгдѳж байна. Тухайн шалгалтуудад N4 түвшний Япон хэл шаардагдах ба, ѳмнѳ нь дадлагажигчаар 3н жил явсан бол адил ангилалдаа ШАЛГАЛТ ѲГѲХГҮЙ ажилд орох боломжтой. Энэ 4-р сард  "зочид буудал - 宿泊",  "зоогийн газар - 外食" гэсэн 2 ангиллын шалгалт Токио, Нагоя, Осака зэрэг 7н газар явагдах ба, цаашид "сувилахуй", "зам гүүр барилга", "онгоцны буудал", "автомашин", "газар тариалан", "хүнсний үйлдвэрлэл", "оффис цэвэрлэгээ" зэрэг ангиллын шалгалтууд явагдахаар тѳлѳвлѳж байна.  

Мѳн, N1,N2,N3 түвшинтэй бол таныг ҮНДСЭН АЖИЛТНЫ ангилалд, Япон компанитай ажлын гэрээ хийхэд бид тусална. Ажиллах чиглэлүүд нь, орчуулагч, аялал жуулчлал, инженерийн чиглэлийн ажлуудыг танилцуулах болно. Бид МИКА Монголын зүгээс ТАНД АЖИЛД ЗУУЧЛАХ, ХѲДѲЛМѲРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ВИЗ АВАХ, ХУУЛЬ ЗҮЙН ЗѲВЛѲГѲѲ ѲГѲХ ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэхээс гадна, Япон хэлний сургалт (N5, N4 сарын 150,000₮,  бүртгэл ЭНД дарна уу) болон мэргэжлийн эрчимжүүлсэн сургалтуудыг МИКА Монголын УБ оффист (Эрдмийн Ордон, Хүмүүнлэгийн ард 14 давхарт) явагдаж байна.

  1. Япон улсад оюутны виз, гэр бүлийн виз зэрэг урт хугацааны визээр оршин суудаг, цаашид Японд ажиллах хүсэлтэй бол, УР ЧАДВАРЫН АЖИЛТАН (Токүтэй Гино - 特定技能)  ЭНД дарж бүртгүүлнэ үү. ШАЛГАЛТАД (Япон хэл, Мэргэжлийн) ТЭНЦВЭЛ БИД ТАНЫГ 100% АЖИЛД ЗУУЧЛАХ БА ШАЛГАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТАНД ТОГТМОЛ ЯВУУЛЖ БАЙХ БОЛНО.
  2. Дадлагажигчаар Япон улсад одоо ажиллаж буй, эсвэл ѳмнѳ нь ажиллаж байсан бол ЭНД дарж бүртгүүлнэ үү. ТА ДАДЛАГА ХИЙСЭН АНГИЛЛААРАА, ШАЛГАЛТГҮЙ НѲХЦѲЛѲѲР УР ЧАДВАРЫН АЖИЛТАН БОЛОХ БОЛОМЖ байгаа юм. 
  3. Та дээрх 2 ангилалд хамаарахгүй бѳгѳѳд одоо Монгол улсад ажиллаж амьдарч буй, цаашид Япон улсад ажиллаж амьдрах хүсэлтэй бол ЭНД дарж бүртгүүлнэ үү. Бид танд Монголоос Японд ажиллах ажилд зуучлах болно.

Монгол Япон улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ 2019 он нь хоёр улсын тухайд түүхэн жил болно гэхэд хилсдэхгүй юм. Тус хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээр дээр үндэслэн, Монгол улсыг оролцуулан нийт 9н орноос ажиллах хүчин авах хууль Япон улсад батлагдсан бѳгѳѳд 2019 оны 4-р сараас эхлэн таван жилийн хугацаанд нийт 340,000 орчим ажиллах хүчин авахаар болсон билээ. 1992-2018 онд 5500 гаран тус улсын иргэн Японд дадлагажигчаар  ажилласан бөгөөд өнөөдрийн байдлаар Японы томоохон үйлдвэрүүдэд 800 гаруй монгол залуус ур чадварын дадлагажигчаар ажиллаж байгаа юм.

Японд ажиллахад Япон хэлний тодорхой мэдлэг (доод тал нь N5-N4) шаардлагатай байдаг ба, мѳн мэргэжлийн ур чадварын шалгалтад тэнцэж "ур чадварын мэргэжилтэн" (дадлагажигч биш) чиглэлээр ажиллах, эсвэл тухайн компанийн ярилцлагад тэнцэж шууд гэрээ байгуулан үндсэн ажилтнаар ажиллах боломжтой. Таны нас, эзэмшсэн мэргэжил, хэлний түвшин, ажилласан жил зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж ажиллах боломжууд ѳѳр ѳѳр байдаг тул та дээрх бүртгэлд заавал бүртгүүлээрэй. Тодорхойгүй зүйл байвал манай оффис дээр ирж, эсвэл Монголоос 7788-6688, Японоос 050-3395-8955 утсаар холбогдон мэдээлэл аваарай.

Түүнчлэн манай Улаанбаатар хот дахь МИКА Монгол тѳв дээр Япон хэлний эрчимжүүлсэн сургалт давхар явагдаж байгаа тул та манай сургалтад хамрагдан хэлний мэдлэгээ богино хугацаанд дээшлүүлэх боломжтой. Тэнхимийн сургалтын бүртгэлийг ЭНД дарж бүртгүүлнэ үү.

 

Зарим мэдээллийн эх сурвалж: https://news.mn/r/737755/