"МИКА Монгол"-ын веб хуудсанд тавтай морилно уу.

Монгол улсын ирээдүй болсон оюутан, ажилчин, ажилтан, бизнес эрхлэгч та бүхнийг гадаадад суралцах, ажиллах, амьдрах, мэргэжил дээшлүүлэх бүхий л тал дээр дэмжин ажиллах зорилгоор манай байгууллага манай байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. 

Бидний хамтран ажиллагч байгууллагууд  Япон, Австрали, Канад, Америкийн NPO буюу ашгийн бус байгууллагууд юм. Тус байгууллагуудаар дамжуулан бид та бүхэнд гадаадад тэтгэлэгтэй суралцах, ажиллаж амьдрах боломжийг олгож байна. 

Бид өмнө нь гадаадад 200 гаруй залуусыг сургалт болон ажилд зуучилж байсан туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн байгууллага болно. 

Мөн урт болон богино хугацаагаар ажиллах, мэргэжлийн боловсон хүчний гадаадад мэргэжлээрээ ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх болон зуучлах, зуучлуулах үйлчилгээг үзүүлж байна.

 

Монгол орны гэрэл ирээдүй болох залуу үеийн боловсролын их далайд бидний үйл ажиллагаа дусал болж, эх орондоо хүч нэмэр болтугай хэмээн ерѳѳж, боловсролын их үйлсэд улам амжилт хүсье.

 

"MICA MONGOLIA" хамт олон

2018 он