Даяарчлагдаж буй өнөөгийн эрин үед орчин үетэй хөл нийлүүлэн алхах, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол зэмшиж хүссэн салбартаа амжилт бүтээлтэй ажиллах цаашлаад эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах нь тун чухал билээ. Манай нийгэмлэгт хандсанаар энэхүү зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртох болно. Мөн сурагч, оюутан залуус, ажилчин, бизнес эрхлэгч нартаа гадны оронд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж ур чадвараа дээшлүүлэх, туршлага судлах, Магистр Докторын ангиудад суралцан боловсролын зэргээ ахиулах гэх мэт олон боломжийг олгон та бүхнийг оюунд хөрөнгө оруулалт хийхэд бидний зорилго оршино. 

Бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:

- Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцуулах

- Магистр Докторын анги

- Хэлний бэлтгэл

- Оюутны дадлага

- Гэрээт дадлагажигч ажилтан

- Инженер, Аялал жуулчлал, ХАА салбарын мэргэжилтэн /Үндсэн ажилтан/

Мөн өндөр мэдлэг чадвар,туршлага бүхий гадаад болон монгол багш нар, найрсаг хамт олон, тохилог анги танхимдаа дараах чиглэлээр сургалт явуулж байна.

- Англи хэлний сургалтууд

- IELTS, TOEFL-д бэлдэх  

- Япон хэлний сургалтууд

Таны хүссэн зорилгодоо хүрэх гүүр тань бид байх болно.